highfalutin-fetid
highfalutin-fetid
highfalutin-fetid
highfalutin-fetid

Нууц Биш

Tаны чөлөөт амралтанд зориулав

2014 оны 5-р сарын 26, Даваа гариг, 16:16

КАРАОКЕ

Нийтэлсэн Л.БАТБАЯР

medee- 000114

Нэгдсэн гүрний нийслэл орчимд амьдрах монголчууддаа зориулж монгол дуутай кароке нээжээ, нэг сэтгүүлч эрхэм. Тэр авхаалжтай эрхэм сэтгүүлчийн нээж ажиллуулсан караокегийн буянд караоке гээч юманд Бадарч амьдралдаа анх удаа орж үзэв

2013 оны 4-р сарын 25, Пүрэв гариг, 21:16

Эзэнгүй хайрын дууль

Нийтэлсэн Н.Бадарч

medee- 000246

Чандагатай уулын суга дахь Бургалтайн гармын доохоно буй хэдэн хар модыг нутгийнхан Зуун мод гэдэг юм.  Очиод тоолоход зуу байтугай талд нь ч  хүрэхгүй л дээ, гэсэнч өнөөг хүртэл энэ нэр хэвээрээ. Тэртээ цагын сайнд энд зуун мод байж түүний хормойгоор урсах Бургалтайн голыг хөвөөлөн нутаглах хэсэг айлыг Зуун модныхон гэдэг байлаа. Түүний наадах нэгэн дэнж дээр бараантан харагдах нэг хэсэг газрыг Пилжээгийн бууц гэдэг юм.

2013 оны 4-р сарын 14, Ням гариг, 22:26

Цахар Найдан

Нийтэлсэн Н.Бадарч

medee- 000346


  Өвөг дээдэс маань эрт дээр үеэс дэлхий байгалийн ааш ариншин, амьд амьтны оршихуйг тандан өдөр тутмынхаа амьдралд шүтэлцүүлсээр өнөөг хүрчээ. Хаврын дунд сарын эхээр хөдөө нутагт урь орж мөс нь халиатаж захласан Бургалтайн голын бургас гөлөглөн эрэг мөрөгцгөөр нь халтар морин хараацайнууд газар шүргэм доошилсноо дээш хөөрөн нисэж

2013 оны 3-р сарын 28, Пүрэв гариг, 00:08

Шог өгүүллэг ( Инээдмийн өдөрт зориулав)

Нийтэлсэн Н.Бадарч

medee- 000343

                                                       Цагдаа Ёндон

                               
Бургалтайд Ёндон гэж авхаалж сэргэлэн зантай, алиа хошин яриатай, аргагүй л хөгжөөнтөй эр амьдарч байлаа миний багад. Ёндонгийн эцэг Дагвынх амь зуулгын цөөн мал, амьдрал даатгах бурхан тахил, толгой хорогдох бор гэр, гол зогоох борог хоолтой жирийн нэг Бургалтайн айл.

 

2013 оны 3-р сарын 04, Даваа гариг, 19:26

Бүсгүйчүүд өөрсдөө л гоо сайхан

Нийтэлсэн Н.Бадарч

medee- 000334

Н. Бадарч зохиолч ах Виржина мужийн Арлингтон хотоос энэ хорвоогийн гэрэл гэгээ болсон сайхан бүсгүйчүүддээ баярын мэнд хүргэж, өөрийн эссэгээ явуулжээ. Түрүү жилийн баяраар би танихгүй байхдаа аваад тавьчихсаныг минь уучлангаа, засаж сайжруулаад илгээсэнд баярлалаа

2013 оны 2-р сарын 25, Даваа гариг, 16:16

Заяагүй Дагдан

Нийтэлсэн Н.Бадарч

medee- 000331

 

Утаа униар, тоос шороонд нэвширтлээ хордогдсон хотын борчуул бид зуны дэлгэр цагт зусланд гарах нь гарч, зуслангүй нь хөдөө нутагт буй төрөл саднаа зулгуйдан үр хүүхдээ цэвэр агаар, идээ цэгээ бараадуулж сэрүү ормогц буцдаг зуршилтай болчихжээ. Ингэж л элэг уушгиа тэнийлгэн ирэх хавар хүртэл амиа тээх хүч тэнхээгээ нөөцөлдөг юм. Би ч мөн ялгаагүй, энэ зуныг нутагтаа өнгөрөөгөөд ойролцоох Эрдэнэтээс галт тэргээр хот руу харьж яваа царай нь энэ.

2013 оны 2-р сарын 05, Мягмар гариг, 16:56

Атаман Буман хоёр

Нийтэлсэн Н.Бадарч

medee- 000305 

Хайр сэтгэлийг хэмжиж ямар болох бишдээ. Тэн хэмжээ, залуур жолоо үгүй. Хэзээд  ер бусын, хэзээд төгс ариун, хэзээд гэнэн агаад цайлган байдаг. Аянга цахилгаан мэт  хүчтэй ч ангирын өндөг шиг эмзэгхэн. Зовлон жаргал, алдаа оноо, залуу халуун насны омогшлын дэнсэнд хайр сэтгэлийн өрхийг хуулан жинхэнэ нүүр царайг нь ил гарган хэн хэнийхээ хайр дурлал, хатан биеийг бүрэн бүтнээр нь, ариун журмаар нь шаарддаг хатуухан нэхэлтэй.

2012 оны 12-р сарын 09, Ням гариг, 03:20

Эргэх хорвоо- 1

Нийтэлсэн Д.Отголт

medee- 000240

30 жилийн өмнө

Жанет шуудангийхаа хайрцагнаас захидлуудаа авч энгэртээ тэврэнгээ дуу аялсаар, цахилгааан шатанд орж 87 дохь давхрын товчлуурыг дарлаа. Аз жаргалтай сайхан өдөр!!! Далавчтайсан бол нисэх ч багадмаар. Би хүүхэдтэй болсон, Рекид яаж хэлнэ гэж бодохоор хөөрсөн сэтгэл нь тогтож ядна.

2012 оны 6-р сарын 15, Баасан гариг, 17:57

Л. Гантуяа: Онгоц андуурсан гэр бүл

Нийтэлсэн Баяр
medee- 000024

Орон газар бүхнээс хүсэл мөрөөдөл, эрх чөлөө, аз жаргал, илүү сайхан амьдрал ер юм бүхнийг хайн тэмүүлсэн хүн зоны урсгал хөвөрсөн Чикаго. Чухам хүн бүхний хүсэл энд ирснээр биелдэг үү гэвэл юу л бол. Манайхан явсан газар нэг нэгнээ хэрэгт хэрэггүй үгээр даапаалж, илүү зан гаргаж явдаг нь зан юм чинь. Тэднийх тэгж гэнэ, тэр хүүхэн тийм гэнэ гээд л бие биедээ сонин болгон хуучилах нь чи тэгэв нөхөр минь гэж анхааруулаад ч байгаа юм шиг, өөрөө тэдгээрээсээ арай өндөрт дүүлээд ч яваа юм шиг анх сонсоход их л содон.

2012 оны 6-р сарын 03, Ням гариг, 15:16

Л. Гантуяа: Бoдисатва [Өгүүллэг]

Нийтэлсэн Л. Гантуяа

medee- 000024

Гээнээ өглөө өнөөх л хамаг сүвээр цоо сийчсэн нарны туяаш тээршаахын эрхээр агдан өндийв. Гашилж эвгүй үнэр орсон амаа дэлэм ангайн эвшээгээд завьжаар нь цайвар зурвас татуулан хатсан шүлсээ хумсаараа маажилангаа цамцаа авч эргүүлж тойруулан нягтлан харж харж дахиад л энгэрийг нь буруу харуулан өмслөө. Ханан пийшингийн таславчны цаанаас эхийнх нь дүнгэр дүнгэрхийн ганцаар ярих сонсогдоно. Гээнээг хувцаслаадочиход халаасан ус гар дээр нь гоожуулан нүүр гарыг нь угаалгав. Ширээн дээр сая хайрсан халуун бин таваглан халуун цай дөхүүлэнгээ:

Хуудас 3-с 1

FB button1TW button1

Таалагдсан бол .... Like!!!

               961

I'm helping #teachtheweb with others by sharing my skills. Join me and collect your badge! http://mzl.la/1x2MyeH

Chat1

bh 300x250 05 bluehost

Newspaper

Temp ad2

OS1
beijing wok

 

Хашиграан

facebook

B215x180

Хамтрагчид

umontv

B-AMCYA

Berbist

Bluehost-ad